m.mn
түрүүлж мэдээлнэ
Гадаад мэдээ
2025.05.22 13:07
463
АНУ-д Израилийн дипломат ажилтнуудыг буудан хөнөөжээ

АНУ дахь Израилийн элчин сайдын яамны хоёр ажилтныг Вашингтон дахь еврей музейн ойролцоо буудан хөнөөлөө хэмээн CBS News телевиз хууль сахиулах байгууллагын эх сурвалжаас иш татан мэдээлэв. Уг хэрэг өчигдөр орой орон нутгийн цагаар 21:15 цагийн үед болжээ. Элчин сайдын яамны хэд хэдэн ажилтан шархадсан байна. Эх сурвалж мэдээлж буйгаар, халдлага үйлдсэн этгээдийг баривчлах үеэр тэрээр Палестиныг дэмжин хашгирч байсан аж. “Палестинд эрх чөлөө. Израиль савраа тат” хэмээн түүнийн саатуулах үед хашгирч байжээ. Израилийн дипломат ажилтнууд амиа алдсан гэдгийг АНУ-ын Дотоод аюулгүй байдлын сайд Кристи Ноэм хүлээн зөвшөөрөв. НҮБ дахь Израилийн байнгын төлөөлөгч Данни Данон “Энэ халдлага нь Израилийн эсрэг террорист ажиллагаа” хэмээн мэдэгдлээ. Халдагч этгээд хэнтэй холбоо сүлбээтэй болохыг тогтоохоор ажиллаж байна.