m.mn
түрүүлж мэдээлнэ
Гадаад мэдээ
2025.05.22 13:09
113
Тусламжийн бараа ачсан машинууд Газын зурвас руу орж эхэллээ

Израилийн дайралт, бөмбөгдөлтөд нэрвэгдээд байгаа Газын зурваст өчигдөр гурил, хүүхдийн хоол тэжээл, эмнэлгийн тоног төхөөрөмж ачсан хүмүүнлэгийн тусламжийн 100 орчим ачааны машин нэвтэрлээ хэмээн хүмүүнлэгийн тусламжийн нийлүүлэлтийг хариуцаж байгаа Израилийн Батлан хамгаалах яамны COGAT байгууллагаас мэдэгдлээ. Тусламжийн бүх барааг нарийн шалгаж нягталсны дараа хүлээлгэж өгчээ. Тусламжийн барааг террорист Хамас бүлгийн гарт оруулахгүйн тулд Израилийн эрх баригчид бүх талаар хяналт тавьж ажиллана хэмээн мэдэгдэв. Ийнхүү сүүлийн хоёр хоногийн дотор Газын зурваст 200 орчим ачааны машин тусламжийн бараа хүргээд байна. Хүмүүнлэгийн тусламжийг Израиль, Египет, Газын зурвасын Керем-Шалом боомтод хүргэж, тэндээс хүмүүнлэгийн байгууллагын ажилтнууд өөрсдийн машинд ачиж оруулж нутгийн иргэдэд түгээх ажлыг хийж байна. Дэлхийн хүнсний хөтөлбөрийн (World Food Programme, WFP) төлөөлөгч Антуан Ренар “Өнгөрсөн жил тусламжийн цувааг дээрэмдэх, тонох үзэгдэл гарч байсан. Энэ удаа тийм юм болохгүй байх гэж найдаж байна” хэмээн ярилаа.