Иргэд Ерөнхий сайдыг орлогоо нотол, огцор гэж шаардаж байгаа. Гэтэл АН-ыг түлхээд, өөрсдөө уснаас хуурай гарчихаж байга юм биш үү?
Улсын эрх ашгийг нэгдүгээрт тавьж, урагшаа алхах учиртай. Өнөөдөр гурван намын дарга уулзаж, ямар түвшинд хариуцлагаа хүлээх вэ гэдгээ шийднэ.
Ямар ч тохиолдолд хамтарсан Засгийн газар АН байж болохгүй юм байна гэдэг дүгнэлтийг МАН гаргасан юм байна гэж би ойлгосон.
Ерөнхий сайдын хувьд хамтарсан Засгийн газар байх учиртай. Сонгууль нэгээр дуусахгүй. Монголын парламент өөрөө ажил хэрэгч байх ёстой. Дэлхийн худалдааны дайн дэгдсэн үед бид тодорхой байх ёстой гэдэг байр суурь эхнээсээ маш тодорхой байсан. Ардчилсан намыг гаргаад, өөрөө шинэ хамтрал байгуулж, цааш явъя гэдэг байр суурь байхгүй гэж бодож байна. Гэхдээ МАН гэрээгээ зөрчсөн учраас АН засагт дахин хамтрахгүй. Гэрээний зөрчил гэдэг нь Бага хурлын шийдвэрийг хэлж байгаа юм. Гэрээ бол уначихлаа. Тэгвэл одоо гурван нам ямар түвшинд яаж хариуцлага тооцох вэ гэдгээ өнөөдөр гурван намын дарга уулзахдаа ярилцана.
Гэрээгээ биелүүлээгүй тохиолдолд хамтын хариуцлага хүлээнэ гэсэн заалт гэрээнд байгаа. АН гэрээгээ зөрчсөн гэдэг бол гүтгэлэг. АН-ын гишүүн Ж.Баярмаа, Ч.Лодойсамбуу, С.Цэнгүүн нарыг нэрлэж байна билээ. Манай гишүүдийн ярьсан зүйл намын байр суурь биш. Намын байр суурийг Улс төрийн зөвлөл, ҮБХ-ноос гаргадаг. Гэрээнд гишүүдийнхээ амыг барина гэдэг заалт огт байхгүй. Намын гишүүдийн араншинг би мэднэ шүү дээ. Шүүмжлэх юмаа шүүмжлээд л явна. Өөрсдөө засагласан ч шүүмжилж л байдаг. Тэгэхээр АН-ыг засгаас гаргаж байгаа нь ухралт боллоо гэж би үзэж байна.
Ухралт явлаа. Хамгийн их санаа зовж байгаа асуудал бол утаа. Кокс химийн үйлдвэр, зэсийн үйлдвэр, гангийн үйлдвэрээ яах юм бэ? Төрийн албаны цомхотголоо хэрхэн хийх юм бэ. Эдгээр асуудлаа шийдээд явах юм бол бид гоншгонохгүй ээ.
Төрийн өмчит компаниудыг 15 хувиар цомхотгож, хувийн хэвшилд орон зай гаргаж өгөх, бизнесийнхэнд эрх чөлөө олгох, үгээ хэлэх эрх чөлөөг хамгаалах зэрэг асуудал дээр АН санаачлагатай ажиллана.
Хүн намын гишүүн Ж.Золжаргал бас талбайд очиж, ЗГ-ыг огцруулах шаардлагад гарын үсэг зурсан болохоор хамтарсан ЗГ-т дахиад багахгүй гэсэн асууал яригдаж байна л даа. Энэ тал дээр та юу хэлэх вэ?
Хамтарсан Засгийн газар дээр бид дэвшүүлсэн хөтөлбөрөө л хэрэгжүүлэхийг чухалчилсан. ЖагСаал дээр очиж байгаа хүмүүс ажил хэрэг ер яриагүй. Дандаа хувь хүний асуудал руу орж байсан. Би гэрээгээ уншсан хүн. Гэрээнд тусгагдсан зүйлсийн эсрэг явсан бол хариуцлага тооцох байсан.
Ер нь жагсаалтаар орж ирсэн хүмүүс хамгийн түрүүнд намын бодлогын эсрэг, итгэл эвдэж байна. Энэ бол манай намд ч байна, ардын намд ч байна. Тэгэхээр цаашид жагсаалтад намын шийдвэрийг дагаж ажиллах хүмүүсийг жагсаалтад оруулж байж, нам бодлогоо хэрэгжүүлж чадах юм байна. Цаашид монголын парламент парламентын тогтолцоогоо хадгалж үлдэхийн тулд хуулиа илүү боловсронгуй болгох ёстой. Жишээлбэл, намын бодлогын эсрэг явсан гишүүнийг намын бүлгээ хаслаа гэхэд УИХ-аас яах юм бэ гэдэг асуудлыг зохицуулах эрх зүйн орчин одоогоор алга.
АН-ын зарим гишүүн бүлгээсээ гараад, шинээр нам байгуулах юм бол засагт хамтарч болно гэдэг өнцөг гаргаж ирж байна. энэ тал дээр та юу хэлэх вэ?
Наадах чинь АН-ыг хуваах гэсэн чулуу хаялт. МАН хэзээнээсээ л ийм юм хийдэг. Би энэ намыг нэгтгэх гэж хоёр жил үйлээ үзлээ. Эе эвийг хичээхийг л намынхнаасаа хүсэж байгаа. АН тийм амархан хагарч бутрахгүй гэж би итгэж байгаа.
Эвлэж нэгдэх нь маш хэцүү гэдгийг энэ хамтарсан Засгийн газар харууллаа. Өөр соёлтой хүмүүс хэрхэн ойлголцох вэ, хэрхэн нэг нэгэндээ хүнэтгэлтэй хандах вэ гэдэг хэцүү. Үүн шиг АН дотроо олон ургальч үзэлтэй хүмүүс байдаг. Монгол төрийн тулгуур хоёр том баганы нэг гэж өөрсдийгөө боддог бол цаашид эе эвийг хичээхээс өөр сонголт байхгүй.
Гэхдээ энэ удаа хамтарсан Засгийн газар задрахад АН буруугүй гэдэг нь цаг хугацааны явцад нотлогдоно.
Шууд дамжуулалт үзэх: