Н.Буяндэлгэр
Урлаг соёл, шуурхай албаны сэтгүүлч
Нийгэм
2025.05.22 15:01
667
О.Цогтгэрэл: Болох ёстой юм болдгоороо л болж байна

УИХ дахь Ардчилсан намын дарга О.Цогтгэрэл "Болох ёстой юм болдгоороо л болж байна гэж ойлгож байгаа. Эвсэж нэгдэж болох ч баруун, зүүн жигүүрийн хоёр нам хэзээ ч нэг тогоонд орж, хамтарч болохгүй. Харин голд нь байгаа жижиг намууд хамтралд ордог бодлогыг хэрэгжүүлж байж Монгол улсын тусгаар тогтнол бат бөх байна. Хоёр гол нам эвсээд байвал сонгууль хийх шаардлагагүй. Парламентыг эрүүл байлгах зөв чиг рүүгээ явж байна. Сөрөг хүчин эрх баригчдын халаасанд ордог байж болохгүй. 

Улс төрийн намын дүрмээрээ Ардчилсан нам даргаа сонгоно. Миний хувьд намын дарга болоход нээлттэй" хэмээн байр сууриа илэрхийлэв.

Шууд дамжуулалтыг үзэх: