Г.Цэнд-Аюуш
Эрэн сурвалжлах шуурхай мэдээллийн сэтгүүлч
Нийгэм
2025.05.23 10:38
276
Гал түймрийн аюулаас хоёр хүүхдийн амь насыг аварчээ
БЗД-ийн 26 дугаар хороо айлаас гал гарч байна гэсэн дуудлага Онцгой байдлын байгууллагад өнөөдөр 09:20 цагт ирсэн байна.
Дуудлагын дагуу Гал түймэр унтраах, аврах 14, 63 дугаар ангийн алба хаагчдыг очиход тухайн хаягт орон сууцны 12 давхарт гал гарч, хоёр хүүхэд гаднаас цоожлогдсон байсан тул, яаралтай аврах ажиллагааг зохион байгуулж, хоёр хүүхдийн амь насыг авран хамгаалж, гал түймрийг 09:55 цагт бүрэн унтраажээ.
Иймд, эцэг, эх асран хамгаалагчид та бүхнийг бага насны хүүхдийг гэрт нь цоожилж, хараа хяналтгүй үлдээхгүй байхыг онцгойлон анхааруулж байна.