Мэс заслын сувилагчдын хоёрдугаар зөвлөгөөн болж байна.
2023 онд Мэс заслын сувилагчдын анхдугаар зөвлөгөөн болж байсан. Тус зөвлөгөөнийг 2 жил тутам хийдэг. Энэ жил харин хоёр дахь зөвлөгөөнөө хийж байна. Зөвлөгөөнд 21 аймаг, Улаанбаатар хотын нийт 80 гаруй байгууллагын 300 гаруй мэс засал, боолтын сувилагч нар оролцож байна.
Зөвлөгөөний 2 дахь өдөр ажлын байрны сургалтууд хийнэ. Тус сургалтыг УНТЭ-1, УНТЭ-2, цэргийн төв, цэргийн тусгай албан хаагчдын нэгдсэн эмнэлгийн хагалгааны хэсгүүдэд хийгдэнэ.
Хөдөө орон нутгаас 100 гаруй сувилагч ирж зөвлөгөөнд оролцож байгаа. Энэхүү зөвлөгөөнд бүх аймгийн төлөөллүүд оролцож байна гэж ойлгож болно.
Шууд дамжуулалт: