m.mn
түрүүлж мэдээлнэ
Гадаад мэдээ
2025.05.23 11:34
157
G7 Оросыг дээд зэргээр “шахна”

Канадын Банфф хотод G7-гийн Сангийн сайд нар уулзаж, хэрвээ Орос улс Украинд гал зогсоохоос татгалзсаар байвал дарамт шахалтаа дээд цэгт нь тулгаж Оросын эсрэг шинэ хориг арга хэмжээ авна хэмээн тохиролцлоо. Мөргөлдөөний үеэр “Оросын дайны машин”-ыг санхүүжүүлсэн, эд материал нийлүүлсэн ямар ч улс, байгууллагыг Украины сэргээн босголтын гэрээ хэлэлцээнээс хасна хэмээн мэдэгдэв. Канадын удирдагчид энэ уулзалтад Украины Сангийн сайд Сергей Марченког урьж оролцуулжээ. Хэдийгээр G7-гийн нэг гишүүн АНУ худалдааны дайн өрнүүлж нөхцөл байдал амаргүй байгаа ч Сангийн сайд нар эв санаа нэгтэй байгаагаа илэрхийлэв. Эдийн засгийн хөгжлөөр тэргүүлдэг Герман, Канад, Америк, Франц, Итали, Япон, Их Британийн Сангийн сайд нар, төв банкны захирлууд төгсгөлийн тунхаглал дээр тохиролцож чадсан нь энэ уулзалтын гол үр дүн болжээ. Гэвч Канадын баруун хэсгийн Банфф хотод гурав хоног чуулахдаа гааль, татвар, дундын сан байгуулах асуудал дээр ахиц дэвшилд хүрсэнгүй.