Г.Цэнд-Аюуш
Эрэн сурвалжлах шуурхай мэдээллийн сэтгүүлч
Нийгэм
2025.05.23 11:41
1443
Эрчим хүчний гудамжны авто замыг шөнийн цагаар хааж, өргөтгөл, их засварын ажил хийнэ

Баянгол дүүргийн 20 дугаар хороо, Эрчим хүчний гудамжны авто зам, Сонсголонгийн замын уулзвараас ТЭЦ-4-ийн зүүн уулзвар хүртэлх авто замыг хааж, дулааны шугамын хүчитгэл, холбооны шугамын сувагчлалын ажил хийнэ.

Тодруулбал, тавдугаар сарын 24-ний 23:00 цагаас 25-ны 06:00 цагийн хооронд буюу шөнийн цагаар хааж, засварлана.

Өдрийн цагаар тээврийн хэрэгслийн хөдөлгөөн хэвийн үргэлжилнэ. Иймд иргэд, жолооч та бүхэн шөнийн цагаар бусад замыг сонгон хөдөлгөөнд оролцоно уу.