Г.Цэнд-Аюуш
Эрэн сурвалжлах шуурхай мэдээллийн сэтгүүлч
Нийгэм
2025.05.23 11:46
539
Хуурамч валют солиулахыг завдсан хэрэг бүртгэгдлээ
Энэ оны 05 дугаар сарын 20-ны өдөр Баянзүрх дүүргийн нутаг дэвсгэр “Шөнийн захын Хаан банк”-ны салбарт хуурамч 100 долларын дэвсгэрт солиулахыг завдсан гэх дуудлага, мэдээлэл цагдаагийн байгууллагад бүртгэгдсэн байна.
Шалгалтын ажиллагаа явуулахад 24 настай, эрэгтэй “Г” нь тус банкны салбарт хуурамч 100 доллар солиулахыг завдсан нөхцөл байдал тогтоогджээ.
Иймд иргэд та бүхэн аливаа нэг улсын мөнгөн тэмдэгтийг солиулахдаа баталгаат газраас аваагүй л бол жинхэнэ эсэхийг урьдчилан нягталж байж арилжаанд оруулан, солиулж байхыг зөвлөж байна.