УИХ-ын гишүүн Д.Пүрэвдаваагаас Хамтарсан Засгийн газарт орох эсэх асуудлаар байр суурийг нь тодрууллаа.
Тэрээр "Олонх болсон МАН Засгийн газраа хэрхэн бүрдүүлэх талаар шийдвэрээ гаргана. Манай эвсэлд Хамтарсан Засгийн газарт орох уу гэдэг санал албан ёсоор ирээгүй. Хэрвээ ирвэл хэн Ерөнхий сайд хэн болсноос шалтгаалж, шийдвэрээ гаргана. Үндэсний эвслийн дөрвөн гишүүн одоогоор хуралдаагүй байгаа.
Гурван нам "Хурдтай хөгжлийн төлөө Зориг" гэх сүртэй нэртээ гэрээгээ ил болгох хэрэгтэй. Хувь улстөрчийнхөө хувьд маш олон зүйл дээр сөрөг дүгнэлт өгнө. Юмны өсөлт дээд цэгтээ хүрсэн. 2025 оны төсөв батлагдаж байхад хамгийн түрүүнд Үндэсний эвслээс мэдэгдэл хийж, удаа дараа хэлсэн боловч эрх баригчид хүлээж аваагүй. Буруу вагонд суусан бол яаралтай буугаад зөв вагондоо суух хэрэгтэй гэж бодож байна.
14 мега төсөл дээр би маш их шүүмжлэлтэй хандаж байсан. Жишээ нь Богд уулаа нүхлэх, гүүр барьж түгжрэлийг сааруулна гэсэн нь өнөөдрийн хувьд үрэлгэн төсөл гэж харж байгаа" гэв.
Шууд дамжуулалтыг үзэх: