Г.Цэнд-Аюуш
Эрэн сурвалжлах шуурхай мэдээллийн сэтгүүлч
Нийгэм
2025.05.23 16:24
428
Өргөө кино театрын хойд уулзвараас зурагтын авто зам хүртэлх авто замыг хэсэгчлэн хааж шинэчилнэ
Баянгол дүүрэг, 11, 22, 23, 34-р хорооны нутаг дэвсгэр, Өргөө кино театрын хойд уулзвараас зурагтын авто зам хүртэлх 1.6 км урт авто замын засвар, шинэчлэлтийн ажлын 1-р хэсгийн ажил 620 метр авто замыг хааж шинэчилнэ.
Зам хаах хугацаа: 2025 оны 05 дугаар сарын 27 өдөр 22:00 цагаас
Зам нээх хугацаа: 2025 оны 05 дугаар сарын 29 өдөр 06:00 цагийн хооронд хааж авто замын зорчих хэсгийн тэгшилгээний үе, асфальтбетон хучилт, тэмдэглэгээний ажлыг хийнэ.
Иймд иргэд, жолооч та бүхэн бусад замыг сонгон хөдөлгөөнд оролцоно уу.