Н.Буяндэлгэр
Урлаг соёл, шуурхай албаны сэтгүүлч
Нийгэм
2025.05.23 17:10
932
Б.Батцэцэг: Элчин сайд А.Төмөр золгүй явдал гэж хэлсэн

Монгол Улсаас Тайландын Вант Улсад суугаа Элчин сайд А.Төмөрийн эхнэр Л.Орхон нь энэ сарын 09-ний өдөр өндрөөс унаж амь насаа алдсан харамсалтай хэрэг гарсан. уг асуудлаар Гадаад хэргийн сайд Б.Батцэцэгээс тодрууллаа. 

Тэрээр" А.Төмөр сайдтай холбогдсон. Их сургуулиа төгсөөд л манайд ажиллаж эхэлсэн, Олон Улсын Эрх зүйч мэргэжилтэй хүн. Тайландын цагдаагийн байгууллагаас урьдчилсан байдлаар золгүй явдал гэж тогтоосон гэж өөрөө хэлсэн. Өөрийнх нь хувьд сэтгэл санаа нь маш хүнд байгаа. Гурван хүүхэдтэйгээ үлдсэн. Нэгнийхээ уй гашууд хүндэтгэлтэй хандахыг хүсэж байна. 49 хоног нь дуусахаар өөрөө мэдээлэл өгөх байх. Алдсан хүн арван тамтай гэдэг ар гэрийнхэнд нь маш хүнд байгаа гэдгийг ойлгоосой гэж хүсэж байна.

Элчин сайдыг дөрвөн жилээр томилогддог. Ажлын шаардлага болон өөрийнх нь хүсэлтээр ажиллах хугацааг нь нэг жилээр сунгасан. Энэ жил хугацаа нь дуусаад эх орондоо ирнэ. Олон улсад ч гэсэн ажлын шаардлагаар 10-20 жил болох тохиолдол байдаг. Ажиллах хугацааг энэ хэрэгтэй холбох нь утгагүй хэрэг" гэв.

Шууд дамжуулалтыг үзэх: