20 минутын хот үндэсний хорооны дарга, сайд Р.Эрдэнэбүрэнгээс үүсээд буй асуудлын хүрээнд байр суурийг нь тодрууллаа.
Тэрээр "Гэрээ зөрчсөн гээд Ардчилсан нам руу бүх бурууг чихэх байдлаар асуудлыг дарж байгаа нь улс төрийн соёлгүй шийдвэр боллоо. Дотоодынхоо тэмцлийг нам дээрээ шийдэх ёстой байтал Засгийн газрын асуудал болгосон нь муухай харагдаж байна. Засгийн газар кабинетын зарчмаар явдаг учраас аль ч намын сайд байсан бүгд оролцох зарчмыг барьж ажилласан.
Утаа, түгжрэлийн асуудал дээр Засгийн газар тэр чигтээ хөдлөлөө. Олон томоохон зорилт тавьж, 24 том төслийг хөдөлгөхөөр ажилласан. Он гарснаас хойш бямба гараг бүрд хуралдаж, асуудал тус бүр дээр анхаарч, хэлэлцэж ирсэн. Улаанбаатар хотыг жижиг хотуудад хуваах нэн шаардлагатай. Хот тосгоны эрх зүйн байдлын тухай хуулийг зайлшгүй хэрэгжүүлэх шаардлагатай. Бэлтгэл ажлаа маш сайн хангаж байгаад эхлүүлэх нь зөв. Нэг хүнд ноогдох ДНБ-ээ 10 мянган ам долларт хүргэж байж томоохон төслүүд хөдлөх юм байна гэдгийг ойлголоо. " гэв.
Шууд дамжуулалтыг үзэх: