Л.Оюун-Эрдэнэ маргааш өргөдлөө өгвөл Ардчилсан намын даргын сонгууль тулж ирнэ. Тэгвэл амралтын өдрүүдээр Ардчилсан намын фракцууд завгүй уулзалттай байна. Өнөөдрийн байдлаар намын даргын гол өрсөлдөгчид гурван жигүүрээс тодрох нь тодорхой болж байна. Учир нь намын даргаас гадна дараагийн ерөнхийлөгчийн сонгуульд хэнийг дэвшүүлэх вэ гэдэг асуудал хамтдаа яригдаж байгаа юм.
Нэг талын жигүүр нь Х.Баттулга болон түүнийг дэмжигчид. Одоогоор хамгийн зохион байгуулалттай, ерөнхийлөгчийн ч, намын даргын ч нэр дэвшигчтэй болсон. Ерөнхийлөгчийн сонгуульд З.Энхболд, С.Ганбаатар нар тодроод байгаа бол намын даргад О.Алтангэрэлийг дэвшүүлэхээр тохиролцжээ.
Харин нөгөө талд нь Монде фракцаас Б.Пүрэвдоржийг намын даргад нэр дэвшүүлэхээр дээр санал нэгдэж Тэмүүжин нарын гишүүд уулзалтууд зохион байгуулж байна. Гэхдээ Монде фракц нам дотроо жин дарж ялах магадлал бага. Тус фракцийг С.Баярцогт анх санаачлан бүрдүүлсэн хэсэг учраас Баттулгын эсрэг нэгдэл гэж үзэж болохоор юм. Хэрэв Пүрэвдорж ялах магадлал багатай гэвэл энэ жигүүрээс УИХ-ын гишүүн Баярмааг дэвшүүлэх магдалалтай юм. Баярмаа намын даргад дэвшвээд ялбал Б.Пүрэвдорж ерөнхийлөгчийн сонгуульд өрсөлдөх юм.
Гурав дах хэсэг нь Нэг Монгол фракц. Л.Гантөмөрийг идэвхитэй дэмжиж байсан энэ фракцаас Ц.Туваан өрсөлдөхөөр яригдаж байна. Хэрэв Ц.Туваан намын даргаар сонгогдвол ерөнхийлөгчийн сонгуульд Л.Гантөмөр дэвшинэ гэсэн үг болно. Эдгээрээс гадна Н.Алтанхуяг, С.Эрдэнэболд, Ч.Лодойсамбуу нар намын даргад өрсөлдөхөөр бэлтгэл хангаж байна.