m.mn
түрүүлж мэдээлнэ
Гадаад мэдээ
2025.05.26 10:13
1125
А.Сибига: “Оросыг үнэн хүчээр дарамталж шахах хэрэгтэй байна”

Өчигдөр Оросын арми Украиныг аанай л довтолж 12 хүний аминд хүрчээ. Үүний дараа Украины Гадаад хэргийн сайд Андрей Сибига дэлхий нийтэд хандан мэдэгдэл хийж Оросын эсрэг дарамт шахалтаа нэмэгдүүлэхийг уриалав. Гал зогсоох тохиролцоонд хүргэхийн тулд Оросыг үнэн хүчээр дарамтлах хэрэгтэй байна гэжээ. “Сүүлийн хэдэн долоо хоногт оросууд Украиныг урьд өмнө байгаагүйгээр довтоллоо. Өнгөрсөн шөнө гэхэд л 100 орчим дрон, баллистик пуужингаар Украины хотуудыг довтолж олон хүний аминд хүрч, шархдууллаа. Гурван хүүхэд амиа алдлаа. Бүх дэлхий галаа зогсоо хэмээн уриалж байхад Путин дахин довтлох, хүүхдүүдийг хөнөөх тушаал өгч байна” хэмээн Сибига Х сүлжээн дээр бичжээ. Путиний дэглэм дайныг зогсоох биш, үргэлжлүүлэхийн төлөө байна хэмээн украинууд үзэж байгаа аж. Харин Оросын тал өөрсдийн нөхцөлийг хүлээн зөвшөөрүүлж байж л гал зогсооно гэдгээ мэдэгджээ.