Г.Цэнд-Аюуш
Эрэн сурвалжлах шуурхай мэдээллийн сэтгүүлч
Нийгэм
2025.05.26 12:09
929
Баруун дөрвөн замын уулзвараас Гэсэр сүмийн уулзвар хүртэлх замыг хэсэгчлэн хааж шинэчилнэ
Баянгол дүүрэг, 16-р хороо, Чингэлтэй дүүрэг 2-р хорооны нутаг дэвсгэр, Их тойруу гудамжны авто замын хэсэгчилсэн засвар, шинэчлэлтийн ажлын хүрээнд ( Баруун дөрвөн замын уулзвараас Гэсэр сүмийн уулзвар ) хүртэлх авто замыг хааж шинэчилнэ.
Зам хаах хугацаа: 2025 оны 05 дугаар сарын 27 өдөр 22:00 цагаас
Зам нээх хугацаа: 2025 оны 05 дугаар сарын 31 өдөр 06:00 цагийн хооронд хааж авто замын зорчих хэсгийн асфальтбетон хучилт, тэмдэглэгээний ажлыг хийнэ.
Иймд иргэд, жолооч та бүхэн бусад замыг сонгон хөдөлгөөнд оролцоно уу.