Г.Цэнд-Аюуш
Эрэн сурвалжлах шуурхай мэдээллийн сэтгүүлч
Улс төр
2025.05.26 13:04
782
Ц.Туваан: Яам болон төрийн зүгээс үнэ нэмсэн асуудалд шууд авч хэрэгжүүлэх арга хэмжээ хомс байдаг

Өнгөрсөн долоо хоногийн 5 дахь өдрийн оройноос эхлэн зарим нэг шатахуун түгээх станцууд шатахууны үнээ нэмсэн. Тус асуудлын талаар Аж үйлдвэр, эрдэс баялгийн сайд Ц.Туваанаас тодрууллаа.

Аж үйлдвэр, эрдэс баялгийн сайд Ц.Туваан: 5-р сарын 5-ний өдөр ярилцаад, 5-р сарын 25нд ахиж уулзаж ахиж нөхцөл байдлыг ярилцах шийдвэр гарсан байсан. Гэвч нефть импортлогч компаниуд энэ ярианаасаа буцаж гэнэт ийм шийдвэр гаргасан. Аж үйлдвэр, эрдэс баялгийн яам, үнийн зөвлөлөөс мэдэгдэл гаргасан. Энэ асуудлын араас амралтын өдөр таарсан гэлтгүй ажиллаж байгаа.

Харин импортлогч компаниудын зүгээс валютын ханш өссөн учир АИ-92 шатахууны үнэ дээр хүнд тусаж байна. Тийм учраас бид үнээ нэмсэн гэж хэлж байна. 

Гадаадаас импортолж буй шатахууны үнэ нэмэгдээгүй, дизель түлш дээр тонн тутамд 100 доллароор буурсан үзүүлэлттэй байгаа.  Өнөөдөр үнийн зөвлөл албан ёсоор уулзана. 

Шунхлай компаниас эхлээд АИ-92-оос бусад төрлийн шатахуун, дизель түлшний үнийг буулгасан шийдвэр гаргасан гэсэн мэдээлэл надад ирсэн. Яам болон төрийн зүгээс үнэ нэмсэн асуудал дээр шууд авч хэрэгжүүлэх арга хэмжээ хомс байдаг. Бид зөвшилцөл байдлаар шийдвэрлэдэг. 

Ард иргэдээс ирж буй гомдол дээр үндэслэн шударга өрсөлдөөн хэрэглэгчийн төлөө газарт хандсан. Нефть үйлдвэрлэгч компаниуд жоохон хүлээцтэй байж болох байсан. Улс төрийн нөхцөл байдал, ард түмний сэтгэл санаа ийм байгаа үед давхцуулах шаардлага гэж харж байгаа. Бидний зүгээс шаардагдах арга хэмжээг авна. 

Нөөцийн хувьд хангалттай сараас дээш хэмжээнд байгаа. 

Шууд дамжуулалт: