ЗГХЭГ-ын дарга Н.Учрал цахим мөрийтэй тоглоомтой холбоотой асуудлаар байр сууриа илэрхийллээ.
Тэрээр "Цахим мөрийтэй тоглоомыг тоглох, зохион байгуулах, дэмжлэг үзүүлэх, бүх төрлийн хэлбэрээр сурталчлахыг бүхэлд нь хориглож байна. 110 агент ажиллаад дундаас нь 2-3 хувийн шимтгэл авч ашиг авдаг хэсэг бүлэг хүмүүс байна.
Энэ хууль батлагдсанаар технологийн хувьд бэлэн байх хэрэгтэй. Банк санхүүгийн байгууллагууд мөрийтэй тоглоомын үйлдэл дээр хязгаарлалт хийж, эрсдэл 60 хувиар буурна.
Манай улсад өнөөдрийн байдлаар мөрийтэй тоглоом тоглоход бэлэн биш байна. Олон айлын амьдралыг хүнд байдалд оруулж байгаа энэ зүйлээс бид татгалзах ёстой. Цахим мөрийтэй тоглоомод хохироогүй хүн байхгүй боллоо.
Жилд 500 сая доллар буюу 1.7 их наяд гарсан байна. Хоёрхон сарын хугацаанд 50 гаруй сая доллар гадагшаа гарсан байгаа юм. Эхний ээлжинд бүхэлд нь хориглоод дараа нь спорт төлбөр таавар дээр хуулийн зохицуулалт хийнэ" гэв.
Шууд дамжуулалтыг үзэх: