Г.Цэнд-Аюуш
Эрэн сурвалжлах шуурхай мэдээллийн сэтгүүлч
Live
2025.05.27 11:11
526
Б.Гүрсоронзон: Он гарснаас хойш 28 сурронд техникийн хяналтын бүртгэл хийж, дугаар олгосон

"Суррон, скүүтерийн хэрэглээг зохицуулах хуулийн төслийн олон нийтийн хэлэлцүүлэг" Төрийн ордонд болж байна. Энэ үеэр АТҮТ-ийн захирал Б.Гүрсоронзоноос зарим зүйлийг тодрууллаа. 

АТҮТ-ийн захирал Б.Гүрсоронзон: Суррон, скүүтер, унадаг дугуйтай холбоотой гэмтлийн статистик тоог танилцууллаа. 2022 оноос хойш нийт 985 гэмтэл, бэртэл бүртгэгдсэн байна. Үүнд хөнгөн ба хүнд хэлбэрийн гэмтлүүд бүртгэгдсэн. 

Суррон, скүүтерийн техникийн үзүүлэлт, замын хөдөлгөөнд заасан заалт, хуулийн зохицуулалтууд нь ямар байгаа. Хууль хяналтын байгууллагаас, замын цагдаа зэрэг байгууллагууд зохицуулалтуудыг хэрхэн яаж уялдуулж байсан зэрэг олон илтгэлүүд хийгдлээ. 

Маш ойлгомжгүй, хоорондоо уялдаа холбоогүй байсан зохицуулалтуудыг хуультай, дүрэмтэй, журамтай, ойлгомжтой болгох. Иргэд олон нийтэд сайн сурталчлан таниулах. Дэлхийн бусад орнууд суррон, скүүтерийн зохицуулалтыг хэрхэн хийдэг, манай орон яах ёстой талаар ярилцлаа. 

Сурроныг техникийн хяналтын үзлэгт оруулна. Үйлдвэрлэгч орноосоо арлын дугаартай, техникийн зохицуулалттай байдаг.  Он гарснаас хойш 28 сурроныг бүртгэлжүүлж, техникийн хяналтын бүртгэл хийж дугаар олгосон.

Суррон нь 3-4 төрлийн зориулалттай байдаг.

Спорт төрөл нь Улаанбаатар хотын нийтийн эзэмшлийн зам талбайд явах эрхгүй байдаг. Уул хаданд л унах зохицуулалттай. Харин сигнал, тольтой байж нийтийн эзэмшлийн зам талбайд хөдөлгөөнд оролцох эрхтэй болдог. Мөн А ангиллын үнэмлэхтэй буюу 18 нас хүрсэн хүмүүс унах ёстой. Цаашид А1, А2 ангиллын үнэмлэхтэй байж суррон унах шаардлага тавина. 

Шууд дамжуулалт: