Н.Буяндэлгэр
Урлаг соёл, шуурхай албаны сэтгүүлч
Нийгэм
2025.05.27 12:40
566
П.Мөнхтулга: Засгийн газар тогтворгүй байх нь манай улсын гадаад харилцаанд ч халтай

УИХ-ын гишүүн П.Мөнхтулгаас Хамтарсан Засгийн газрын асуудлаар байр суурийг нь тодрууллаа. 

Тэрээр "Энэ Засгийн газар олон жил гацсан геополитикийн олон асуудлыг шийдэж, эх орныхоо эрх ашгийн төлөө хамтарч ажилласан гэж бодож байна. Өнгөрсөн 10 сарын хугацаанд 3-4 геополикийн асуудлыг шийдээд эхлүүлээд явж байгаа нь өнгөрсөн 30 жилд гацаж байсан том давааны ард гарч байна гэж харж байна. Монголчууд эвлэлдэж нэгдээд явахаар заавал хулгай хийдэг байх албагүй. Зарим УИХ-ын гишүүн хардах эрхийнхээ хүрээнд үг дугарсан. Тэглээ гээд бүтэн нам, Засгийн газарт хариуцлага хүлээлгэх логикгүй асуудал. Засгийн газар эхлүүлсэн 14 мега төслийнхөө ард нь гарах хэрэгтэй. 

Манай улсын Засгийн газрын дундаж хугацаа 1.3 жил байсан. Засгийн газар тогтворгүй байх нь манай улсын гадаад харилцаанд ч халтай. Тиймээс Засгийн газрын дундаж наслалтыг төлөвлөгөөтэйгөөр нэмэх хэрэгтэй. Манай бүлгийн хурлаар Засгийн газрын хуралдааны дүгнэлтийг сонсъё. Үүний дараа цаашид хэрхэхийг ярилцъя гэж тохирсон" гэв.

Шууд дамжуулалтыг үзэх: