Н.Буяндэлгэр
Урлаг соёл, шуурхай албаны сэтгүүлч
Нийгэм
2025.05.27 13:16
532
Г.Лувсанжамц: Засгийн газрын тогтворгүй байдал миний хувьд хайран байна

УИХ-ын гишүүн Г.Лувсанжамц Хамтарсан Засгийн газартай холбоотой асуудлаар байр сууриа илэрхийллээ. 

Тэрээр "Засгийн газрын тогтворгүй байдал миний хувьд хайран байна. 14 мега төслийг хэрэгжүүлэх ёстой. Гурван төслийг шийдсэн. Одоо хоёр төслийг хэрэгжүүлэхээр явж байна.

Эгийн голын усан цахилгаан станц, Тавантолгойн цахилгаан станцын төслийг заавал хэрэгжүүлэх хэрэгтэй.

Ингэж байж ажлын байрыг нэмэгдүүлэх, үйлдвэржүүлэх бодлогыг хэрэгжүүлэх нөхцөл боломж бүрдэнэ. Энийг хамтарсан Засгийн газар л хийж чадна гэж бодож байна. Монголын төр тогтвортой байх ёстой. Бид эвтэй байхдаа л хүчтэй байдаг гэдгийг битгий мартаасай. 14 мега төсөлтэй холбоотой хөрөнгө оруулагч улсууд биднийг байнга харж байдаг гэдгийг олон нийт ойлгоосой гэж хүсэж байна" гэв.

Шууд дамжуулалтыг үзэх: