Н.Буяндэлгэр
Урлаг соёл, шуурхай албаны сэтгүүлч
УИХ-ын гишүүн
2025.05.27 16:00
710
М.Бадамсүрэн: МАН-ын Бага хурлаас гарсан шийдвэрийг дагана

УИХ-ын гишүүн М.Бадамсүрэнгээс Хамтарсан Засгийн газрын асуудлаар байр суурийг нь тодрууллаа.

Тэрээр "МАН-ын Бага хурлын шийдвэр гарсны дараа Бодлогын зөвлөл хуралдсан. Миний хувьд тус зөвлөлд байхгүй учраас ямар шийдвэр гаргасан талаар мэдээлэл алга. Улс төрийн ууган нам болох МАН-ын 400 орчим гишүүдийн гаргасан шийдвэрийг дэмжиж ажиллана. Гэрээний үүргээ зөрчсөн намыг оролцуулахгүйгээр Засгийн газраа байгуулж ажиллана гэдэг шийдвэрийг МАН-ын Бага хурлаас гарсан. Намын гишүүний хувьд бүлгийн шийдвэрийг дагна. 

Намын даргын хувьд Хамтарсан Засгийн газрын гэрээ зөрчигдөөд байна. Уг асуудлыг бага хурлаар хэлэлцэж өгөөч гэсэн хүсэлтийг гаргасан" гэв.

Шууд дамжуулалтыг үзэх: