m.mn
түрүүлж мэдээлнэ
Боловсрол
2025.05.27 20:15
570
“Номын чимээ” уралдааны тэргүүлэгчид шагналаа гардан авлаа

Улсын хэмжээнд хамгийн олон ерөнхий боловсролын сурагчдыг хамруулж чадсан “Номын чимээ” уралдааныг Монгол хүний оюунд хөрөнгө оруулъя! уриатай Зангиа Аудио, Боловсролын яамтай хамтран амжилттай зохион байгууллаа.  “Номын чимээ” уралдааны оролцогчид номын ертөнцөөр аялж мэдлэг оюундаа хөрөнгө оруулахын зэрэгцээ 21 ялагч анги хамт олон ийнхүү супер шагнал болох NOTEBOOК, нийт 50 сая төгрөгийн үнэ бүхий ном сонсох эрхээ гардан авлаа.  Нийслэл болон орон нутгаас нийт 1,300 ангийн 30,000 гаруй сурагч оролцсон Номын чимээ уралдааны ялагч ангиуд нийлбэр дүнгээр 100-365 цаг ном сонсож тэмцээнийг тэргүүлсэн байна.  “Номын чимээ” улсын уралдааны хүрээнд сурагчид Ерөнхий боловсролын сургуулийн бага, дунд, ахлах ангийн хичээлийн агуулгад багтсан, заавал судлах зохиолуудыг сонсохоос гадна Монголын болон дэлхийн сонгодог уран зохиол, бүтээлүүдийг сонсож мэдлэг оюундаа үнэлж баршгүй том хөрөнгө оруулалтыг хийлээ. Хүүхэд залуусын дунд утга зохиолын яруу сайхан хэллэг үгүйлэгдэж, цахим орчинд хүүхдэд хориотой болон хортой агуулга бүхий нийтлэл контентоос хүүхэд залуусыг хамгаалах асуудал тулгамдаж буй энэ үед ЗАНГИА АУДИО “Номын чимээ” уралдааны хүрээнд блокчейн технологиор дамжуулан хүүхэд бүрд тэгш боломж олгож улсын хэмжээнд 30,000 гаруй сурагчдыг номын гайхамшигт ертөнцөөр аялууллаа.

 6-р ангийн ТЭРГҮҮЛЭГЧИД

​ УБ, СХД, 152-р сургууль Б.Ганцэцэг багштай 6А анги

​ Хэнтий аймаг, Бор-Өндөр сум, ЕБ-ын Бор-Өндөр сургууль Б.Ууганбаяр багштай 6Ё анги

​Орхон аймаг, Баян-Өндөр сум, 13-р сургууль А.Уранчимэг багштай 6Г анги шалгарлаа.

 7-р ангийн ТЭРГҮҮЛЭГЧИД

 Дундговь, Сайнцагаан, Хүмүүнлэг сургууль Б.Хандсүрэн багштай 7Б анги

​ Ховд аймаг, Жаргалант сум, 3-р сургууль А.Болор багштай, 7Г анги

​Архангай аймаг, Булган сум, Ерөнхий Боловсролын сургууль П.Мөнгөнчимэг багштай 7А анги шалгарлаа.

 8-р ангийн ТЭРГҮҮЛЭГЧИД

 УБ, БЗД, Шинэ Монгол сургууль Г.Энхням багштай 8-5 анги

​ Сэлэнгэ аймаг, Орхон сум, Орхон ЕБ сургууль М.Уянга багштай 8А анги

​Хөвсгөл аймаг, Мөрөн сум, Эрдмийн далай сургууль С.Хишигбаяр багштай 8В анги шалгарлаа.

 9-р ангийн ТЭРГҮҮЛЭГЧИД

 Дорноговь аймаг, Замын Үүд, ЕБС-2 Б.Оюу-Эрдэнэ багштай 9А анги

​ УБ, Чингэлтэй, 72-р сургууль Д.Одхүү багштай 9В анги

​Хэнтий аймаг, Өмнөдэлгэр сум, ЕБС Г.Ариунчимэг багштай 9В анги шалгарлаа.

10-р ангийн ТЭРГҮҮЛЭГЧИД

 Дорноговь аймаг, Замын Үүд, 1-р сургууль Г.Батхишиг багштай 10Б анги

​ Дорнод аймаг, Хэрлэн сум, Хан-Уул сургууль А.Нямтуяа багштай 10А анги

​УБ, ХУД, Гурван тамир сургууль Д.Дэлгэрмаа багштай 10А анги шалгарлаа.

11-р ангийн ТЭРГҮҮЛЭГЧИД

 Дорнод аймаг, Хэрлэн сум, Хан-Уул сургууль Ч.Туяацэцэг багштай 11Г анги

​Баян-Өлгий аймаг, Өлгий сум, Баян-Өлгий Эмпати сургууль А. Хуандых багштай 11А анги

​ Дорнод аймаг, Хэрлэн сум, Хан-Уул сургууль О.Золзаяа багштай 11В анги шалгарлаа.

12-р ангийн ТЭРГҮҮЛЭГЧИД

 Дундговь аймаг, Сайнцагаан сум, Говийн Ирээдүй сургууль Э.Тогоохүү багштай 12А анги

​ Дундговь аймаг, Сайнцагаан сум, Хүмүүнлэг сургууль, Д.Нандинчимэг багштай 12А анги

 Хэнтий аймаг, Бор-Өндөр сум, Бор-Өндөр ЕБС О.Энхжаргал багштай 12Д анги шалгарлаа.