m.mn
түрүүлж мэдээлнэ
Ерөнхийлөгч
2025.05.28 13:24
900
Туркменистан Улсын Ерөнхийлөгч Сердар Бердымухамедов Монгол Улсад төрийн айлчлал хийнэ

Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүхийн урилгаар Туркменистан Улсын Ерөнхийлөгч Сердар Бердымухамедов 2025 оны 06 дугаар сарын 01-02-ны өдрүүдэд Монгол Улсад айлчилна.

992 онд Монгол, Туркменистаны хооронд дипломат харилцаа тогтоосноос хойш 2024 онд Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Туркменистан улсад айлчилсан бөгөөд энэ удаа Туркменистаны ерөнхийлөгч хариу айлчлал хийх гэж байна. 

Айлчлалын хүрээнд Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, Туркменистан Улсын Ерөнхийлөгч Сердар Бердымухамедов нар албан ёсны хэлэлцээ хийж, найрсаг харилцаа, хамтын ажиллагааг өргөжүүлэн хөгжүүлэх болон бүс нутаг, олон улсын тавцан дахь хамтын ажиллагааны талаар санал солилцоно.

Монгол Улс Туркменистан Улстай 1992 оны 04 дүгээр сарын 23-ны өдөр дипломат харилцаа тогтоосон.