Г.Цэнд-Аюуш
Эрэн сурвалжлах шуурхай мэдээллийн сэтгүүлч
Улс төр
2025.05.28 13:49
324
Л.Гантөмөр: АН засагт байх эсэх асуудал дээр цэг тавьчихсан

Өнөөдөр Засгийн газрын ээлжит хуралдаан болсон. Тус хуралдаанаас гарсан зарим шийдвэрийн талаарх мэдээллийг АН-ын дарга Л.Гантөмөр танилцууллаа.

АН-ын дарга Л.Гантөмөр: Монгол төрийн үйл хэрэг ганц минут ч гацаж болохгүй. Сайд нар ажлаа хийж байгаа. Гэхдээ МАН-ын бага хурлын шийдвэр нийгэмд хүлээлт үүсгэж байна. Тус хурлаас АН-ыг засгаас гарга гэдэг шийд гаргасан. Энэ шийдвэр гарсны дараа АН, МАН, ХҮН намын дарга 2-3 удаа уулзсан. 

Уулзаад АН энэ шийдвэрийг хүндэтгэлтэйгээр хүлээж авна, эргэлзээ тээнэгэлзээ байхгүй. Эргэж буцахгүй. Ерөнхий сайд та шийдвэрээ гарга гэж хэлсэн. 

Харин ерөнхий сайд ямар шийд гаргах гэж байгаа талаараа Засгийн газрын хурал дээр ярьсан. 2 сонголт байна. 1 нь өргөдлөө өгөх. Нөгөөх нь итгэл үзүүлэх эсэх. Энэ нь Үндсэн хуулийн хүрээнд шийдэгдэнэ. 

Ерөнхий сайд огцрох, огцрохгүй байх гэдэг асуудлыг тусдаа шүүнэ.  УИХ-ын 126 гишүүн хуралдаад шийдвэр гаргана. Нөгөө асуудал нь АН засагт байх, байхгүй асуудал. Харин үүн дээр цэг тавьчихсан. 

Шууд дамжуулалт: