Г.Цэнд-Аюуш
Эрэн сурвалжлах шуурхай мэдээллийн сэтгүүлч
Улс төр
2025.05.28 14:09
320
Ц.Туваан: АН-ын сайд нар ямар алдаа гаргаснаа ойлгохгүй байгаа, гэхдээ бид хариуг нь барина

МАН-ын бага хурлын шийдвэрээр АН хамтарсан засгаас гарахаар болсон. Харин тус асуудлын талаар Аж үйлдвэр, эрдэс балгийн сайд Ц.Туваанаас тодрууллаа.

Аж үйлдвэр, эрдэс балгийн сайд Ц.Туваан: АН-ын сайд нар ямар алдаа гаргаснаа ойлгохгүй байгаа. МАН-ын бага хурлын шийдвэрийг би авч үзнэ. Үүний хүрээнд асуудал яригдана. Харин итгэл үзүүлэх эсэх дээр би итгэл үзүүлнэ. 

Бид нарыг хөөчихсөн. Гэхдээ хөөгдлөө гээд муудаад байх юм байхгүй. Бид хариуг нь барина.

Тэгэхээр эхний ээлжид Ерөнхий сайд шийдвэрээ гаргаад асуудлаа хуулийн дагуу их хурал руу оруулах хэрэгтэй. Энэ дээр шийдвэр яаж гарахыг харж байгаад АН-ын зүгээс шийдвэрээ гаргана. Бид эзэнгүй мал шиг хүмүүс биш. Дээрээ намтай, тэнд хэлэлцдэг байгууллагуудтай. 

Эрх баригч нам маань бичгээ ч гаргаж өгч чаддаггүй сонин шийдвэр гаргасан. 

Шууд дамжуулалт: