Г.Цэнд-Аюуш
Эрэн сурвалжлах шуурхай мэдээллийн сэтгүүлч
Улс төр
2025.05.28 14:26
586
О.Алтангэрэл: Ерөнхий сайдад итгэл үзүүлсэн ч АН-ын 8 гишүүн өргөдлөө өгнө

Хууль зүйн сайд О.Алтангэрэлээс цаг үеийн асуудлаар тодрууллаа.

Хууль зүйн сайд О.Алтангэрэл: Ерөнхий сайд итгэл үзүүлэх эсэх асуудлаар тогтоолын төсөл оруулах гэж байна гэж ойлгосон. Намууд өөрсдөө дотооддоо шийдвэрээ гаргана. Би УИХ-ын гишүүн, намын гишүүний хувьд бүлгийнхээ шийдвэрийг 100 хувь дагна. Манай сайдууд ч ийм бодолтой байгаа. 

Итгэл үзүүлсэн ч бид 8 өргөдлөө өгнө. Үүний дараа ямар хүмүүс бүрдүүлээд, өөрийнхөө намын шийдвэрийг дагаад явах уу, өөр нам эвсэлтэй нэгдэх үү гэдэг нь Ерөнхий сайдын өөрийнх нь эрхийн асуудал. Тиймээс энэ асуудал өөр хэн ч тайлбар өгөх бололцоогүй байгаа. 

Бидний байр суурь маш тодорхой байгаа. Чөлөөлөгдөх хүсэлтээ өгнө, бүлгийн хурал дээр ерөнхий сайдыг мэдээлэл өгөөч гэдэг хүсэлт тавьсан. Манай бүлгийн хурал дээр орж ирж, анх яаж хамтарсан юм, АН ямар нэгэн байдлаар гэрээнийхээ үүргийг зөрчсөн юм уу үгүй юм уу гэдэг асуудлаар Ерөнхий сайд өөрөө тайлбар хийх хэрэгтэй. Энэ тайлбарыг үндэслэн бүлэг шийдвэрээ гаргана. 

Шууд дамжуулалт: