Г.Цэнд-Аюуш
Эрэн сурвалжлах шуурхай мэдээллийн сэтгүүлч
Улс төр
2025.05.28 15:29
1037
Х.Тэмүүжин: Монгол Улсад парламент зохихгүй байна гэж ойлгуулах бодлого дотроос биш гаднаас ирдэг

УИХ-ын гишүүн Х.Тэмүүжинээс цаг үеийн асуудлаар тодрууллаа. 

УИХ-ын гишүүн Х.Тэмүүжин: АТГ, Төрийн албаны зөвлөлийг байгуулсан. Төрийн албаны зөвлөлөөр төрийн албанд хэн байх уу гэдгийг шийдэх гэж оролдсон. АТГ-ыг байгуулаад өөрөө томилдог системийнхээ үр дүнд улс төрчдийн хэн нь улс төрд байхыг шийдэж хаан болох гэж оролдсон. Гэхдээ зөвхөн зэвсгээ угсраад бүрэн ажиллуулж амжилгүй ерөнхийлөгчийн сонгууль болж дараагийн ерөнхийлөгчөөр нь Ц.Элбэгдорж сонгогдсон.

Ц.Элбэгдорж ерөнхийлөгч болоод 8 жил болохдоо нөгөө зэвсгийг нь яаж хэрэглэж болохыг төгс харуулсан. Дараа нь Х.Баттулга болсон, төгс хэрэгжүүлсэн. Дараагийн хүн нь ч яг адилхан байна. 

Аль намын хэн байхаас үл шалтгаалаад институц нь өөрөө ийм байгаад байна. Хуучин ерөнхийлөгч байсан болон одоо үндсэн хуулийн чиглэлээр ажилладаг УИХ-ын дарга болон засгийн газрын тэргүүн байсан хүмүүсийн дунд энэ яриа маш хүчтэй яригдаж байгаа. Одоо байгаа ерөнхийлөгчийг энэ яриагаараа маш сайхан бүүвэйлж байгаа. Тэгэхээр энэ нэг хүний бодол биш.

Монгол Улсад парламент зохихгүй байна гэж ойлгуулах бодлого дотроос биш гаднаас ирдэг. Монгол Улсыг нэг хүн захирдаг тэр хүнийг нь айлгах эсвэл ойлголцоход амархан байдаг гэх бодлогыг гаднаас 25 жил явуулж байна. Парламент гараад ирсэн баригдахгүй болсон. Тиймээс парламентыг нь солиод нэг хүний засаглалтай болговол барихад амар гэж бодож байгаа энэ бодлогыг гаднаас явуулсаар л байна. 

Шууд дамжуулалт: