Г.Цэнд-Аюуш
Эрэн сурвалжлах шуурхай мэдээллийн сэтгүүлч
Улс төр
2025.05.28 16:01
680
Ж.Бат-Эрдэнэ: Итгэл үзүүлэх асуудлаар ТББХ даваа гарагт хуралдана

Өнөөдрийн Засгийн газрын хуралдаанаар Ерөнхий сайдад итгэл үзүүлэх тогтоолыг албажуулж, УИХ-д хүргүүлэхээр болсон. Тус асуудлын талаар УИХ-ын гишүүн Ж.Бат-Эрдэнээс тодрууллаа. 

УИХ-ын гишүүн Ж.Бат-Эрдэнэ: Тогтоолын төсөл дөнгөж ирж байгаа байх. Төрийн байгуулалтын байнгын хороон дээр ирнэ. Үндсэн хуульд заасан заалт байгаа.

Хэрэв Ерөнхий сайд улсын төсөв, болон тодорхой асуудлаар засгийн газарт итгэл үзүүлэх асуудал тавьсан тохиолдолд 10 хоногийн дараа хэлэлцэж шийдвэрлэнэ гэж заасан байдаг. 

Тэгэхээр тогтоолтой танилцана, яг одоогийн байдлаар доторх агуулгатай нь танилцаагүй байна. 

УИХ-аар ороод дэмжигдвэл Засгийн газар цаашаагаа ажиллана, дэмжигдэхгүй бол огцорсонд тооцно гэж заасан байдаг. 

Шууд дамжуулалт: