m.mn
түрүүлж мэдээлнэ
Гадаад мэдээ
2025.05.29 12:13
321
Илон Маск Трампын Засгийн газрыг орхино

Наядтан Илон Маск Бүгд найрамдах намын төсөв, санхүүгийн мега төсөлд “сэтгэл дундуур” байгаагаа илэрхийлж, Засгийн газрын үр өгөөжийн департаментын (DOGE) зөвлөхийн ажлыг нь бусниулж байна хэмээн хэлээд Дональд Трампын Засгийн газраас гарах болсноо өчигдөр зарлалаа. “Ингээд Засгийн газрын тусгай ажилтны хувиар миний төлөвлөсөн цаг хугацаа дуусч байна. Үрэлгэн төсвийг хэмнэх боломж олгосон Ерөнхийлөгч Дональд Трампт талархал илэрхийлэхийг хүсч байна” хэмээн Маск Х сүлжээн дээр товч мэдэгдэл хийжээ. Өмнөд Африк гаралтай тэрбумтан DOGE-гийн даалгавар нь хүнд суртал болон зардлыг багасгах байсан, яваандаа Засгийн газрын түвшинд энэ асуудал жигдрээд батжаад явах байх” хэмээн нэмж хэллээ. Илон Маск төрийн ажлыг орхиж, бизнес, тэр тусмаа SpaceX агаарын хөлгийн хөгжилд төвлөрнө гэдгээ сүүлийн үед мэдэгдсээр байсан.