m.mn
түрүүлж мэдээлнэ
Гадаад мэдээ
2025.05.29 12:28
1756
Пафф Диддигийн шинэ хэрэг дэлгэгдсээр байна

Рэппер Пафф Диддигийн шүүх хурал олны анхаарлыг татсаар, түүний хувийн амьдралын цочирдом нарийн ширийн дэлгэгдсээр байна. Тэдгээрээс хамгийн чанга сонсогдсон дуулиан нь дуучинтай хамтран ажиллаж байсан Каприкорн Кларкийн мэдэгдэл байв. Дидди 2011 онд энэ эмэгтэйг буу тулган хулгайлжээ. Диддигийн найз хүүхэн Касси Вентура бас нэг реппэр Кид Кадитай нууц холбоо тогтоож байхдаа Кларкаар дамжуулж харьцдаг байж. Кларкийн батлан хэлснээр, Дидди түүний гэрт буутай орж ирээд Кассигийн шинэ амрагийг янзална хэмээн заналхийлсэн аж. Дидди ихэд хилэгнэж ийш тийшаа алхаж тун аймшигтай харагдсан, тэгээд л түүнийг юу ч хийж магадгүй хүн гэдгийг ойлгосон хэмээн Кларк шүүх дээр ярьжээ. Ийнхүү зартай реппэр түүнийг сүрдүүлэн хэсэг авч явсан байна. Каприкорн Кларк мөн Дидди Комбсыг найз бүсгүйдээ хэрхэн ханддаг байсан талаар ярьжээ. “Заримдаа тэр найз хүүхнээ аймшигтай зоддог байсан. Би хажуунаас нь зогсоох гэж оролдвол намайг ч хүчиндэнэ гэж тэр хэлдэг байсан. Кассийг хэрхэн зодож байгааг хараад зүрх минь урагддаг байлаа” хэмээн ярьжээ. Кид Кадигийн машинаас “Молотов коктель” буюу гар аргаар хийсэн тэсрэх бөмбөг олдож байсан тухай шүүх хурал дээр дэлгэгджээ. Дидди Комбсын хамгаалагч нар энэ тэсрэх бөмбөгийг Кадигийн машинд байрлуулсан байж болзошгүй хэмээн үзэж байна.