Засгийн газрын асуудлаар УИХТГ-ын ерөнхий нарийн бичгийн дарга Б.Баасандоржоос торууллаа. Тэрээр хэлэхдээ:
Үндсэн хуульд Монгол Улсын Ерөнхий сайд төсвийн болон бодлогын бусад асуудлаар итгэл хүлээлгэх эсэх асуудлаар тогтоолын төсөл оруулж ирвэл гурав хоногийн дотор хэлэлцэж эхлэх бөгөөд 10 хоногийн дотор эцэслэн шийдвэрлэхээр заасан байдаг. Энэ асуудлыг Ерөнхий сайд өчигдөр оруулж ирсэн болохоор хоёр хоногийн дараа буюу ирэх долоо хоногийн эхээр холбогдох байнгын хороогоор эхэлж хэлэлцэх ёстой.
Ерөнхий сайдын оруулж ирсэн тогтоолын төсөлд 2024-2028 оны Засгийн газрын үйл ажиллагааны Мөрийн хөтөлбөрт тусгасан 14 мега төсөл, эрчим хүчний реформ, бүсчилсэн хөгжил зэрэг тодорхой асуудлуудыг үргэлжүүлэн хэрэгжүүлэх тухай тусгасан байна. Засгийн газрын үйл ажиллагааны хөтөлбөр бол бодлого мөн учраас Үндсэн хууль зөрчөөгүй.
Шууд дамжуулалт үзэх: