Г.Цэнд-Аюуш
Эрэн сурвалжлах шуурхай мэдээллийн сэтгүүлч
Улс төр
2025.05.29 14:43
418
Н.Учрал: Өчигдөр ЗГ-ын хуралдаанаар 22 асуудал шийдсэн, төрийн ажил тогтвортой явж байгаа

ЗГХЭГ-ын дарга Н.Учралаас "Итгэл үзүүлэх" тогтоолын төсөл болон бусад асуудлаар тодрууллаа.

ЗГХЭГ-ын дарга Н.Учрал: ТББХ-нд хүргүүлсэн гэсэн. Хуулийн хүрээндээ хэлэлцэгдээд явах ёстой. Энэ бол үндсэн хуульд заасан Ерөнхий сайдын бүрэн эрхийн асуудал. 

Хамтарсан Засгийн газрын мега төслүүд, бодлогууд, цаашид хийж хэрэгжүүлэх ажлуудаараа Ерөнхий сайд бүрэн эрхийнхээ хүрээнд итгэл үзүүлэх тогтоолыг УИХ-д өргөн бариад, үүний дараа УИХ хуулийн хүрээнд шийднэ гэсэн ойлголттой байгаа. 

Өчигдөр Засгийн газрын хуралдаанаар 22 асуудлыг хэлэлцэж, шийдсэн. Төрийн ажилд завсарлага гэж огт байхгүй. Би ч гэсэн ЗГХЭГ-ын даргын хувиар ажлаа явуулж байна. Өнөөдөр ажил хэвийн үргэлжилж байна. Төрийн ажил тогтвортой явж байгаа, түүнд санаа зовох зүйл байхгүй. 

Улс төрийн нөхцөл байдалтай холбогдуулан Ерөнхий сайд, УИХ-ын дарга, гишүүдийн дунд үл ойлголцох байдал үүсгэх мэдээ мэдээлэл түгээхдээ хэвлэл мэдээллийн байгууллага болгоомжтой хандахыг уриалж байна.

Шууд дамжуулалт: