Г.Цэнд-Аюуш
Эрэн сурвалжлах шуурхай мэдээллийн сэтгүүлч
Улс төр
2025.05.29 15:35
488
Г.Очирбат: Иргэд өөрсдөө эрчим хүч үйлдвэрлээд, сар бүр орлого олох боломж байгаа

УИХ-ын гишүүн Г.Очирбат эрчим хүчний салбарын асуудлаар мэдээлэл өглөө. 

УИХ-ын гишүүн Г.Очирбат: Өнөөдөр бүр бухимдаад хэллээ. Яам дээр нь очъё гэж гуйгаад сар болдог УИХ-ын гишүүн байна гэж байхгүй биз дээ. Эрчим хүчний салбар хамгийн тулгамдсан асуудалтай салбар. Тиймээс эрчим хүчний салбараа иргэд руугаа өгье гэж байгаа юм. Ардчиллын буянаар иргэд 0.07 га газартай болж чадсан. Газрыг хүмүүс хүмүүс алт гэж ярьдаг.

Тэгэхээр одоогийн хуульд иргэн бүр 20кВт эрчим хүч үйлдвэрлэх боломжтой гэж байгаа. Тиймээс бид бодлогоор шийдээд өгчих юм бол өрх бүр өөрийнхөө эрчим хүчний хэрэглээгээ хэрэглээд, сард бүр 500 мянган төгрөгийн нэмэлт орлого олох боломж байгаа. Гэвч үүнийг одоо болтол хэлэлцэхгүй байна. 

Шууд дамжуулалт: