Г.Цэнд-Аюуш
Эрэн сурвалжлах шуурхай мэдээллийн сэтгүүлч
Улс төр
2025.05.29 15:51
863
Ж.Бат-Эрдэнэ: Итгэл үзүүлсэн тохиолдолд Ерөнхий сайд 8 сайдыг өөрөө нөхөх боломжтой

Төрийн байгуулалтын байнгын хорооны дарга Ж.Бат-Эрдэнээс итгэл үзүүлэх тогтоолын төслийн асуудлаар тодрууллаа. 

Төрийн байгуулалтын байнгын хорооны дарга Ж.Бат-Эрдэнэ: Ерөнхий сайдад бүрэн эрх нь байгаа. Тэгэхээр нэгэнт өргөн барьсан хүсэлтийг чуулган хүлээж авна. 

Үндсэн хуульд 3 хоногийн дараа асуудлуудыг хэлэлцэнэ, дараа нь 10 хоногийн дараа хэлэлцэж дуусна гэж заасан байдаг. Өчигдөр өргөн барьсан. Тэгэхээр даваа гарагт байнгын хороогоор оруулж, чуулганд өргөн барина. 

Итгэл үзүүлсэн байсан ч АН-ын сайд нар шийдвэрээ гаргачихсан байгаа. Засагт ажиллахгүй гэсэн улс төрийн шийдвэр гарсан тохиолдолд Ерөнхий сайд өөрөө нөхөх боломжтой. Тэгэхээр өөр бусад нам эвслүүдээс гишүүдийн нэр оруулж, танилцуулаад нөхөх бүрэн эрх нь байгаа. 

Шууд дамжуулалт: