Үнэн ба зөв намын дарга А.Отгонбаатар УИХ-ыг тарах шаардлага тавьж, дөрөв дэх өдрөө Төв талбай дээр тэмцэл өрнүүлж буй. Түүний байр суурийг сонслоо. Тэрээр хэлэхдээ:
Бид дөрвөн өдөр УИХ тар гэж тэмцэж байгаа. Хов, хор хоёроор төрийн ажлыг явуулдаг энэ УИХ тарах хэрэгтэй. Тойрогтоо төсөвлөгдөж байгаа тендерээс 10 хувийг нь хусаж, авлигын замаар амьдарч байгаа энэ УИХ тарах ёстой. Энэ УИХ-д Монгол Улсын гурван шатны шүүхээс ял авсан хүн сууж байгаа. Монгол Улсын жирийн иргэд ял авсан бол шүүхийн гаднаас шууд ачигддаг. Гэтэл нэг шантаажчины дүү болохоор гурван шатны шүүхээс ял авсан хэрнээ төрийн өндөр сэнтийд суусан хэвээр байна. Нэг ёсодноо энэ гишүүний дарсан кноп болгон авлигын гэмт хэргийн кноп гэсэн үг. Тэгэхээр УИХ-ын бүх шийдвэр хууль бус гэж үзэх үндэслэлтэй. Тийм учраас би энэ УИХ-ыг тарах ёстой гэсэн шаардлага тавьж байгаа юм.
Хоёрдугаарт, энэ УИХ тэр чигээрээ жирийн иргэдийн төлөөлөл биш, MCS-ээс хандив авсан гишүүдээс бүрдэж байна. Энэ компани нэг намд нэг тэрбум төгрөгийн хандив өгсөн байна. Нэг гишүүнд 470 сая төгрөг хүртэлх хандив өгсөн байна.
Өнгөрсөн 30 жилийн хугацаанд МАН, АН-д уул уурхайн компаниуд хандив өгч, асуудлаа шийдүүлж ирсэн. Троллын армиараа намайг ажил хий гэж байна. Би ажлаа хийж байгаа. Улс оронд болж буй асуудлуудаар байр сууриа илэрхийлж, тэмцэл хийх нь улс төрийн намын үндсэн чиг үүрэг гэв.
Шууд дамжуулалт үзэх: