m.mn
түрүүлж мэдээлнэ
Гадаад мэдээ
2025.05.30 09:31
159
Марадонагийн шүүх хурал цуцлагдлаа

Шүүгчдийн нэг нь энэ хэргийн талаарх зөвшөөрөлгүй баримтат кинонд оролцсоныхоо төлөө хуулийн дагуу үйл ажиллагаа явуулах эрхгүй болсон тул Диего Марадонагийн үхэл санаандгүй аллага байсан эсэхийг тогтоох шүүх хурал цуцлагдлаа. Шинэ шүүхийн бүрэлдэхүүнийг сугалаагаар тодруулж томилох хүртэл шүүх хурал тодорхойгүй хугацаагаар хойшилж байна. Ийнхүү гуравдугаар сарын 11-нээс эхэлж 20 удаа болсон шүүх хурал дээр мэдүүлэг өгсөн 40 гаруй гэрч, танилцуулсан баримт нотолгоо, Марадонагийн гурван охины мэдүүлэг бас хүчингүй болж байна. Хөлбөмбөгийн домог Диего Армандо Марадонагийн үхлийн талаарх цуврал баримтат кинонд шүүгч Хулиета Макинташ оролцсон байжээ. Киноны зарим зургийг Сан Исидрогийн шүүхийн байранд авсан байв. Баримтат киноны зураг авалтыг талуудын зөвшөөрөлгүй хийсэн нь ил болж маргаан дэгдсэнээр шүүгч Хулиета хуулийн дагуу шийтгэл хүлээж ажлаа хийх эрхгүй болжээ.