Шведийн эко идэвхтэн Грета Тунберг хүмүүнлэгтийн ажлаар Газын зурваст очихоор бэлтгэж байна хэмээн Европарламентын депутат Рима Хасан мэдэгдэв. Тунберг Эрх чөлөөний флотилийн бүрэлдэхүүнд багтаж “Мадлен” хөлөг онгоцоор зургадугаар сарын 1-нд Газын эрэг дээр буух аж. Депутат Хасан тэмцэгч бүсгүйтэй хамт очиж Газын зурвас дахь хүчирхийллийг намжаахыг уриална гэв. Тавдугаар сарын 18-нд Израилийн арми Газын зурваст өргөн хэмжээний газрын ажиллагааг эхлүүлсэн. Хамас бүлгийн хүчийг сулруулж, бүх харилцаа, дэд бүтцийг нь устгах зорилготой ажиллагаа хэмээн Израилийн эрх баригчид мэдэгдэж байна. Израилийн тал, Хамас бүлгийн хооронд 60 хоногийн эвлэрэл зарлаж, барьцааны 10 хүний чөлөөлөлтийг тусгасан шинэ энхийн төлөвлөгөөг АНУ санал болгожээ. Гал зогсоох хэлэлцээ байгуулах асуудал одоохондоо зогсонги байдалтай байна.