ХӨСҮТ-өөс Улаанбурхан болон томуу, томуу төст өвчний нөхцөл байдлын талаар мэдээлэл өглөө.
ХӨСҮТ-ийн ерөнхий захирал Э.Анхбаяр : Өнөөдрийн байдлаар 4274 батлагдсан. Үүнээс 2793 иргэн эдгэрч, эмнэлгээс гарсан байна. Харин 551 иргэн эмнэлэгт хэвтэн эмчлүүлж байна.
Нас барсан тохиолдол өмнөх мэдээллээс хойш 2 болж нэмэгдсэн.
Өнөөдрийн байдлаар 36307 иргэнд тандалт судалгаа хийсэн. Өвчилсөн иргэдийн насны ангиллаар нь аваад үзвэл 10-14 насны хүүхдүүд өвдөх нь хамгийн өндөр байна. Үүнтэй холбоотойгоор ХӨСҮТ-өөс улаанбурхан өвчнөөс сэргийлэх зөвлөмж хүргүүлж байгаа.
Мөн дархлаажуулалт хийх гээд очихоор вакцин хийлгэхгүй гэж эсэргүүцэж байгаа тохиолдлууд гарч байна. Тиймээс эцэг, эхчүүд өөрийн болон бусдын хүүхдийн эрүүл мэндийн төлөө дархлаажуулалтдаа хамрагдах хэрэгтэй.
Тун удахгүй хүүхдийн зуслангууд үйл ажиллагаагаа явуулж эхлэх гэж байна. Тиймээс дархлаажуулалт, вакцин хийлгэсэн хүүхдийг зусланд авах. Оюутан цэрэг хөтөлбөрт болон бусад олон нийтийг хамарсан үйл ажиллагаа явагдах гэж байна. Тиймээс дархлаажуулалтаас хоцорсон байвал хүүхдүүдээ дархлаажуулалтад хамруулахыг зөвлөж байна.
Өчигдөр шөнө л гэхэд ХӨСҮТ-д 453 иргэн хүн ирж үйлчлүүлсэн байна. Эхлээд дүүргийн эмнэлэгтээ үзүүлээд улаанбурхан өвчний шинж тэмдэг илэрсэн бол ХӨСҮТ-д ирж хянуулах хэрэгтэй. Өчигдөр шөнө үзүүлсэн 453 хүний 120 гаруй нь улаанбурхан өвчнөөр оношлогдсон байна. Үүнээс 50 иргэнийг хэвтүүлж үлдсэн нь гэр зөвлөгөөнд буцаасан.
Шууд дамжуулалт: