Г.Цэнд-Аюуш
Эрэн сурвалжлах шуурхай мэдээллийн сэтгүүлч
Нийгэм
2025.05.30 12:33
672
Иргэд: УИХ-ыг тарахыг шаардаж, хуурай өлсгөлөн зарлаад 85 цаг болж байна

Иргэд УИХ-ыг тарахыг, Ухаа худгаа авахыг шаардан өлсгөлөн зарлаад 4 хонож байна. Тэднээс зарим зүйлийг тодрууллаа. 

Иргэн: Шөнө нэг дүүгийн маань биеийн байдал муудаад, эмнэлэгт хүргэгдсэн. Харин одоогийн байдлаар амин үзүүлэлтүүд нь хэвийн болсон. Гэхдээ бөөр болон шинжилгээнүүд нь муу гарсан тул үргэлжлүүлж эмчилгээ хийлгэх шаардлагатай байгаа. Мөн бидний биеийн байдал сайн биш байгаа. Эмч нар ирээд шинжилгээ авна гэхэд нь бид яваагүй.

Бидний хувьд өнөөдөр 4 дэх өдрөө хуурай өлсгөлөн зарлаж байна. Цаашаа үзэл бодолдоо үнэнч байж, тэснэ гэж бодож байна. 

Ерөнхийлөгчид хандаж гэрээслэлээ хүргүүлчихсэн байгаа. Бид уулзъя гэж хүсэлт УИХ-ын даргад өгөөгүй. Эмнэлгээр өлсгөсөн зарлаж байгаа 1 иргэний биеийн байдлыг хянаж байгаа. Бусад нь эмнэлгээр хянуулах шаардлагагүй, гомдолгүй гээд гарын үсгээ зурчихсан. Учир нь эмнэлгийн байгууллага бидний өмнөөс хариуцлага хүлээж байнга ирэх шаардлагагүй гэж үзсэн. Яагаад гэхээр эхний өдрөө шинжилгээ өгөөд, бүтэн шөнөжин унтахгүй хүлээж суусан.  

Шууд дамжуулалт: