m.mn
түрүүлж мэдээлнэ
Гадаад мэдээ
2025.05.30 14:07
85
Хятад оюутнуудын визийг хураана

АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трампын засаг захиргаа Хятадын зарим оюутны визийг хурааж авна хэмээн зарлаж, мөн оюутны виз горилж байгаа хятадуудын хөөцөлдөлгөөг зогсоох зарлиг гаргалаа. “Америкийн нэгдсэн улс Хятадын коммунист намтай холбоотой, эсвэл чухал, онцгой салбарт суралцаж буй хятад оюутнуудын визийг цуцлана” хэмээн дипломат албаны тэргүүн Марко Рубио мэдэгджээ. АНУ дахь гадаад оюутнууд дотор хятадууд Энэтхэгийн ард хоёрт жагсдаг. 2023-2024 онд Хятадын 270 мянган оюутан АНУ-д суралцаж байгаа нь АНУ дахь гадаад оюутнуудын дөрөвний нэг гэсэн үг.