Г.Цэнд-Аюуш
Эрэн сурвалжлах шуурхай мэдээллийн сэтгүүлч
Нийгэм
2025.05.30 14:29
494
Хүүхдийн марафон 2025 гүйлтийн арга хэмжээ болно
"Хүүхдийн марафон-2025" гүйлтийн арга хэмжээнд бүртгүүлсэн иргэдийн анхааралд:
-Арга хэмжээнд оролцох хүүхдүүдэд энгэрийн дугаар олгох дараалал ХЭТ АЧААЛАЛТАЙ байх тул 05 дугаар сарын 30-ны өдөр 08:30-17:30 цагийн хооронд Хүний эрхийн Үндэсний Комиссын байр буюу Засгийн газрын 12 дугаар байр /Барилгачдын талбай/-наас ирж оролцогчийн дугаараа авна уу.
Амжаагүй тохиолдолд 05 дугаар сарын 31-ний өдөр Цэцэрлэгт хүрээлэнгийн усан оргилуурын арын хэсэгт байрлах Бүртгэлийн асарт 08:00 цагаас эхлэн оролцогчийн энгэрийн дугаар олгоно. /Ачаалал өндөр байхыг харгалзан үзнэ үү/
 
Арга хэмжээтэй холбоотой мэдээллийг бүртгүүлэгчдийн хувийн мэйл рүү илгээсэн тул Та бүхэн мэйл хаягаа ШАЛГАНА УУ.
 
Гүйлтийн арга хэмжээний ЦАГИЙН ХУВААРЬ 
-09.30-10.00 цаг Нээлт
-10.00-11.30 цаг 6-7 нас /500 метр/
-11.30-13.00 цаг 8-9 нас /500 метр/
-13.00-14.30 цаг 10-11 нас /1 км/
-14.30-16.00 цаг 12-13 нас /1км/
-16.00-17.00 цаг 14-15 нас /1.5км/
-17.00-18.00 цаг 16-17 нас /1.5км/
-18.00 цагт Хаалт