Г.Цэнд-Аюуш
Эрэн сурвалжлах шуурхай мэдээллийн сэтгүүлч
Нийгэм
2025.05.30 17:10
392
Хүүхдийн баярын арга хэмжээний үеэр нийтийн тээврийн дөрвөн чиглэлд өөрчлөлт орно

Олон улсын хүүхдийн эрхийг хамгаалах өдрийн баярын арга хэмжээний үеэр зарим гудамж замыг хааж байгаатай холбогдуулан 06:00-20:00 цагийн хооронд доорх зураглалын дагуу  үйлчилгээ үзүүлнэ.

-М:1А чиглэл: Таван шар - Мөнгөн завьяа чиглэлд өөрчлөлт орж Таван шар - Тэнгис кино театр хүртэл;

-М:3 чиглэл: Архивын Ерөнхий газар - Сүхбаатарын талбай чиглэлд өөрчлөлт орж Архивын Ерөнхий газар - МУБИС - Ард кино театр хүртэл;

-Х:19 чиглэл: Чингис хаан Олон улсын нисэх буудал - Сүхбаатарын талбай чиглэлд өөрчлөлт орж Чингис хаан Олон улсын нисэх буудал - 120 мянгатын автобусны буудал хүртэл;

-Ү:30 чиглэл: Сүхбаатарын талбайн төв зогсоол - Натур худалдааны төв - Жанжин клуб чиглэлд өөрчлөлт орж Сүхбаатарын талбайн өмнөх зогсоолд зогсон, Хүнсний 1-р дэлгүүрээр буцаж эргэн Хүүхдийн соёл амралтын хүрээлэн - Натур худалдааны төв - Жанжин клуб маршрутаар явахаар боллоо.