Өнгөрсөн амралтын өдөр болсон "Зуны зугаа" шоуны тоглолтыг үзэж байсан 3 иргэн мэсэнд гэмтсэн хэрэг гарсан. Харин тус хэргийн талаар ЦЕГ-аас мэдээлэл өглөө.
ЦЕГ-ын хэвлэл мэдээллийн төвийн ахлах С.Баярбилэг: Энэ сарын 31-ны өдөр зохион байгуулагдсан Хан-Уул дүүргийн 15-р хороо буюу төв цэнгэлдэх хүрээлэнд зохион байгуулагдсан "Зуны зугаа-113" нэртэй тоглолтын үеэр цагдаагийн байгууллагад гэмт хэрэг, зөрчлийн шинжтэй 35 дуудлага мэдээлэл бүртгэгдсэн. Тус асуудлын талаар олон нийтийн сүлжээгээр сөрөг мэдээллүүд их явж байна. Тиймээс албан ёсны мэдээлэл хийж байна.
Тухайн тоглолтыг зохион байгуулагч , тоглолтын үеэр гэрээтэй аюулгүй байдлыг хангаж ажиллах харуул хамгаалалтын байгууллага, худалдаа эрхэлж байсан байгууллагуудад албан шаардлага хүргүүлсэн.
Хэргийн газарт нийт 130 алба хаагч хяналт тавьж ажилласан. Хяналт тавьж ажиллах хүрээнд хутга 10, зодооны хэрэгсэл 2, алдсан гээгдсэн эд зүйл 18 ширхгийг олж тогтоож, хүлээлгэж өгсөн. Мөн насанд хүрээгүй байж архи согтууруулах ундаа хэрэглэсэн 22 иргэнийг ар гэрт нь хүлээлгэн өгсөн.
Тухайн тоглолтын үеэр мэсэнд гэмтсэн 3 асуудалд шалгалтын ажиллагаа явуулж байна. Гэмт хэрэг үйлдсэн этгээдийг олж тогтоон, шалгалтын ажиллагаа үргэлжилж байна.
Шууд дамжуулалт: