Н.Буяндэлгэр
Урлаг соёл, шуурхай албаны сэтгүүлч
Нийгэм
2025.06.02 11:47
1928
УИХ-ын гишүүн Ч.Ундрам Сэлэнгэ аймгийн нэгдсэн эмнэлэгт шаардлагатай төхөөрөмжүүдийг өглөө

УИХ-ын гишүүн Ч.Ундрам Сэлэнгэ аймгийн Нэгдсэн эмнэлгийн Сэргээн засах тусламж үйлчилгээний үйл ажиллагааг дэмжих зорилгоор хувийн хөрөнгө оруулалтаар нийт 40 сая төгрөгийн өртөг бүхий 16 нэр төрлийн нэн шаардлагатай нөхөн сэргээх эмчилгээний тоног төхөөрөмжүүдийг хүлээлгэн өглөө.

Үүнд хэвтэн эмчлүүлэх болон үзлэгийн ор, инфра туяа, массажны сандал, электрофорез, искра, амьсгалын аппарат, гарын хөдөлгөөн сайжруулах төхөөрөмж, алхуулах тэргэнцэр (том, жижиг), өргөх бүс, ультразвук, толгойн болон хөлийн массажны аппарат, даралтны аппарат зэрэг багтаж байгаа бөгөөд өнөөдрөөс эхлэн үйл ажиллагаанд ашиглаж эхэллээ.

Мөн Сэлэнгэ аймгийн Мандал суманд ажиллах үеэр  аймгийн Засаг дарга Н.Лхагвадоржийн хамт Нэгдсэн эмнэлгийн үйл ажиллагаатай танилцан Хүүхдийн тасагт нэн шаардлагатай байсан тоног төхөөрөмжүүдийг хүлээлгэн өгсөн юм.

Үүнд нярайн дулаацуулах ширээ, нярайн ор, хяналтын монитор, зөөврийн монитор, дуслын 2 сувагтай автомат шахуурга, дуслын автомат шахуурга 2ш, зөөврийн компьютер, өнгөт принтер, эмчийн дугуйтай сандал, дуслын хөл 4ш, ларингоскоп, тарианы сандал, өвчтөний функциональ ор 2ш, Функциональ ор 4ш, нярайн ор 2ш зэрэг нийт 44.7 сая төгрөгийн өртөг бүхий 14 нэр төрлийн тоног төхөөрөмж багтсан бөгөөд өнөөдрөөс эхлэн эмнэлгийн үйл ажиллагаанд ашиглаж эхэлжээ.

Эх, үрсийн баярыг тохиолдуулан тус эмнэлгийн төрөх тасагт амаржсан ээжүүд болон нярай, төрөхийн өмнөх хяналтад байгаа ээжүүдтэйгээ уулзаж, баярын мэндчилгээ дэвшүүлэн, сэтгэлийн бэлэг гардууллаа.