Өнөөдөр Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэд итгэл үзүүлэх эсэхийг шийднэ. Тус асуудлын талаар АН-ын дарга Л.Гантөмөрөөс тодрууллаа.
АН-ын дарга Л.Гантөмөр: Бид 8 өргөдлөө бичээд, гарын үсгээ зурчихсан байгаа. Ерөнхий сайдын тухай би энд элдэв зүйл хэлвэл жудаггүй юм болно.
Монгол Улсын эрх ашиг нэгт гээд баялгийн сангаа бий болгохыг зориод, 14 мега төслөө хөдөлгөе гэж өнөөдөр хүртэл олон шуурганы дундуур хамт зүтгэчхээд би Ерөнхий сайдыг ийм тийм гэж ярих нь жудаггүй асуудал болно. Та бүхэн надаас ийм жудаггүй байдлыг битгий шаардаарай гэж хүсмээр байна.
Бид өргөдлөө өнөөдөр оруулж өгнө. Итгэл үзүүлэх эсэх нь их хурлын бүрэн эрхийн асуудал. Хувь гишүүд саналаа өгөөд л явна. АН-ын бүлэг одоогийн байдлаар ямар байдлаар хуралдах уу, ямар шийд гаргах уу гэдгээ эцэслэн шийдээгүй байна.
Итгэл үзүүлэх асуудал 3 зүйл дээр томьёологдоод байна. 1. Баялгийн сан. Бид баялгийн сангийн эсрэг биш байна гэдгээ манай бүлгийнхэн хэлсэн.
2. Мега төслүүд. Төслүүд хөдөлж байж монголын эдийн засаг явна.
Монголчууд хүнд үедээ эв эеийг сахихаас өөр сонголтгүй. Сайн сайхан үедээ эргэж мэтгэлцээд явдаг. Харин бид МАН-тай цаашид хамтарч ажиллах боломжгүй.
Шууд дамжуулалт: