УИХ-ын ТББХ-оор яг одоо Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэний оруулж ирсэн Итгэл хүлээлгэх, эсэх тухай тогтоолын төслийг хэлэлцэж байна. Ерөнхий сайд тогтоолын төслөө танилцуулж, мэдээлэл өгсний дараа гишүүд асуулт тавьж, үг хэлж байна.
Энэ үеэр УИХ-ын гишүүн О.Номинчимэг “Гурван долоо хоногийн өмнө эхэлсэн “Орлогоо нотол” шаардлага төд удалгүй “Огцрох амархан” болж хувирсан. Харин өнөөдөр итгэл хүлээлгэх, эсэх асуудал болж хувирлаа. Өнгөрсөн хугацаанд та орлогоо нотолж чадсан уу гэж асуув.
Л.Оюун-Эрдэнэ сайд хариулахдаа “05 дугаар сарын 14-нд Гашуунсухайт-Ганцмодны боомтын хил холболтын нээлтийн үед энэ асуудал анх боссон. Би ирмэгцээ хуулийн байгууллагад зохих мэдээлэл өгсөн. Хүүтэйгээ уулзсан. Нэг бүсгүйд хайртай болсон нь үнэн юм билээ. Бие давхар болсон юм байна. 17 сая төгрөгийн үнтэй бөгж, 500 мянган төгрөгийн бугуйвч өгсөн нь ч үнэн. Харин үнэтэй машин тэрэг авч өгсөн нь худлаа мэдээлэл юм байна. Миний Хөрөнгө орлогын мэдүүлэг ойлгомжтой. "Хүлэг капитал", “Херо интертайнмэнт”-ын 50 хувийг эзэмшдэг.
Хүү маань багаасаа контент хийж ирсэн. Энэ соирхлынхо дагуу цаашид ажиллаж, амьдрах байх.” Хэмээн хариулав.
Шууд дамжуулалтыг үзэх: