Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэд итгэл хүлээлгэх асуудлаар УИХ-ын ТББХ-ны хэлэлцүүлэг үргэлжилж байна.
Энэ үеэр УИХ-ын гишүүн Э.Болормаа “Үндсэн хуулийн 44 дүгээр заалтыг анх удаа практикт хэрэглэх гэж байна. Энэ хэлэлцүүлгийг монголын ард түмэнд бүгд анхааралтай ажиглаасай гэж хүсэж байна. Энэ хагас, бүтэн сайнд олон хүн уулзалдсан юм шиг байна. Зарим хүн санал хураалтыг далд явуулаач гэж байна. Үүнийг хэрхэвч зөвшөөрч болохгүй. Тэр тусмаа зарим сайд үүнийг хүсэж, ордны хуйвалдаан хийх гэж байна. Далд яриан дунд сандал, суудлын яриа хэлэлцээ явдаг. Тиймээс ТББХ энэ асуудал дээр хариуцлагатай хандах хэрэгтэй. Би МАН-ын Бага хурал дээр Ерөнхий сайдад хандан, хань болохгүй байгаа сайд нараа чөлөөлөөч ээ гэж хэлсэн.
Шууд дамжуулалтыг үзэх: