Н.Буяндэлгэр
Урлаг соёл, шуурхай албаны сэтгүүлч
Нийгэм
2025.06.02 14:32
1007
Ц.Сандаг-Очир: Хувь заяа нь хөндөгдөөд ирэхээр хурал чуулгандаа суудаг юм байна

ТББХ-ны хуралдаан 32 гишүүний ирцтэйгээр үргэлжилж байна. Хуралдааны үеэр УИХ-ын гишүүн Ц.Сандаг-Очир "Хувь заяа нь хөндөгдөөд ирэхээр хурал чуулгандаа суудаг юм байна. Хамтарсан Засгийн газрын сайд нарын оруулж ирсэн асуудал бүрийг дэмждэг байсан. Сайд нар хуралдаа суудаггүй орж ирээд хуруугаа дараад л гарчихдаг. Өнөөдөр 92 хувийн ирцтэй хуралдаж байна. Цаашид парламентын ажлаа хийдэг байгаач ээ. Таны УИХ-ын гишүүний үндсэн үүрэг бол хурал чуулгандаа суудаг байх юм шүү. Төр засаг тогтвортой ажлаа хийдэг байх хамгийн чухал" гэв.

Шууд дамжуулалтыг үзэх: