Г.Цэнд-Аюуш
Эрэн сурвалжлах шуурхай мэдээллийн сэтгүүлч
Улс төр
2025.06.02 14:37
633
Н.Номтойбаяр: УИХ ямар нэгэн байдлаар барьцаалагдаж, айдас хүйдэст автаж кнопоо дарж болохгүй

Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэд итгэл үзүүлэх эсийг ТББХ-ны хуралдаанаар хэлэлцэж, Ерөнхий сайд асуултад хариулж дууслаа. Үүний дараа гишүүд үг хэллээ. 

УИХ-ын гишүүн Н.Номтойбаяр: Өөрийнхөө асуусан асуултад тодорхой хариулт авч чадсангүй. Гэхдээ ер нь ойлголоо. Одоо чуулган дээр орно. Ерөнхий сайдын зүгээс хэд хэдэн үг хэллээ. 

Огцруулах, ажлаа өгөхийг улс төрийн зорилгоор шалтаг болгож, цаана нь шалтгаан зорилго нуугдаж байгаа. Миний байх байхгүй асуудал бол 1001 дэх асуудал гээд. Ажлаа өгөх, өгөхгүй гээд зууралдаад байгаа асуудал биш гэж ойлголоо. Хамгийн гол нь тогтоолын төсөл, дэмжигдэх дэмжигдэхгүйгээс үл хамааран Л.Оюун-Эрдэнэ гэж хүний улс төрийн кариэр цаашид үргэлжлэх үү үргэлжлэхгүй юу гэдгээс үл хамаараад энэ парламентын хуулиар хамгаалагдсан хөгжлийн бодлогууд тууштай үргэлжлэх ёстой. Энэ дээрээ хатуу байгаарай. 

Гишүүд бүгд л нэг айдаст автаад байна, больцгоо. Итгэл үнэмшлээрээ саналаа өг. УИХ ямар нэгэн байдлаар барьцаалагдаж, айдас хүйдэст автаж кнопоо дарж хэрхэвч болохгүй. Залуудаа энэ парламентад орж ирээд олон юм үзсэн. Тэглээ гээд эр зориг мохоогүй. Ард нийтийн итгэх итгэлийн ерөөсөө алдаагүй. Буцаад л гараад ирсэн. 

Шууд дамжуулалт: